Унгарт суралцуулах ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ-ийн материалыг энэ сарын 15-ныг дуустал авна

ALs
Өчигдөр, 11:19 минут

Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлдэг Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдсан.

Өргөдөл гаргахыг хүссэн иргэд ЭНД ДАРЖ материалаа илгээгээрэй. Уг тэтгэлэгт өргөдөл гаргах хугацаа энэ сарын 15-нд дуусна.

Та бүхэн “Stipendium Hungaricum”-ын цахим хуудаснаас сонгон шалгаруулалтын хугацаа, суралцуулах мэргэжил, сургалтын тэтгэлгийн хэмжээ, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой тул хариуцлагатайгаар судлан, мэдээлэлтэй танилцаарай


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна