СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХ ҮЕ ТЭНГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХОД СУРАГЧДЫН ХАНДЛАГА ЁС ЗҮЙД НӨЛӨӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ

Отгоо
2021 оны 12-р сарын 15 -нд

ЕБС-ийн орчин дахь ялгаварлан гадуурхалт, үе тэнгийхний дундах дарамт дээрэлхэлт, ил болон далд хүчирхийлэл цөөнгүй гарах болсон. Энэ байдлыг таслах зогсооход хүүхэд хамгааллын бодлого болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар нэгдсэн ойлголтыг сургуулийн удирдлага, багш, гэр бүл, асран хамгаалагч болон сурагчдад мэдээлж, нөлөөлөх шаардлагатай.

Хүчирхийлэл бол хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй хувь хүн, гэр бүл, орчин хүрээлэл, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болдог, төлөвшдөг хандлага, зан үйл. Тиймээс хэвшсэн зан үйлийг өөрчилж болохоос гадна сөрөг зан үйлийг хэвшихээс нь өмнө урьдчилан сэргийлэх боломжтой.

Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс “Боловсролын байгууллагын орчин дах хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд оролцогч талуудын санал солилцох уулзалтыг дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа байгууллагуудын уялдаа холбоог хангах, үйл ажиллагааг нь дэмжих, мөн тодорхой хэмжээнд төсөв мөнгийг дүүрэг орон нутгийн зүгээс шийдэх үүрэгтэй. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн удирдлагууд хүүхэд хамгааллын байр болон хүүхэд хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан байгааг онцолсон юм.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд болох ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар, сургууль болон ТББ-уудын төлөөллүүд өөрсдийн мэдлэг туршлага, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж цаашдын хамтын ажиллагааг сайжруулах тал дээр шат дараатай ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна