A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/admin/web/als.mn/public_html/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/admin/web/als.mn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 87
Function: get_all_weather

File: /home/admin/web/als.mn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/als.mn/public_html/index.php
Line: 146
Function: require_once

Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргатай уулзжээ

Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргатай уулзжээ

ALs
4 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалаар Москва хотноо болох Монгол Улс - Оросын Холбооны Улсын  Засгийн газрын хоорондын комиссын 26 дугаар хуралдаанд оролцох юм. Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс – Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаанд тулгарч буй тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх чухал ач холбогдолтой айлчлал болж байна. Тэгвэл өчигдөр /2024.12.20/ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад  Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд  Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн төслийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Баярхүү, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий нар оролцов. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай хийсэн уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэлтийг тогтвортой хангах, цаашид шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх, хоёр улсын худалдааны төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх, төв банкууд хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна