Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт гарсан эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан хууль, хүчний байгууллагынхантай уулзана

ALs
6-р сарын 16 -нд

Өвөрхангай аймгийн Сант суманд  өчигдөр  харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу хөдөлжээ. 

Уг хэргийн  талаар одоогоор  цагдаагийн байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй бөгөөд АН-ын зүгээс олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн  иргэд сонгогчидтой хийсэн уулзалттай холбон тайлбарласан.  
Хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх  уулзалтаа  түр завсарлан Улаанбаатар хот руу  ирэхээр болжээ.  
Түүний хувьд  цагдаа хүчний  холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан, бодит байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна