Монголбанкнаас зээлийн "хар" түүхтэй хүмүүсийн мэдээллийг маргааш засна

ALs
6-р сарын 05 -нд

Монголбанкны Зээлийн мэдээллийн санг иргэд “хар жагсаалт” гэж нэрлэдэг. Иргэн аливаа банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь эргэн төлөөгүй тохиолдолд энэ жагсаалтад орж, дахин зээл авах боломж хязгаарлагддаг.

Харин Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас энэ жагсаалтын мэдээлэлд шинэчлэл хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, зээлээ хугацаанд нь төлөөгүй “хар жагсаалт”-д орсон ч, тухайн өр, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан хүмүүсийн мэдээллийг шинэчлэх юм.


Энэ тохируулгыг Монголбанк маргааш буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийнэ. Үүнээс өмнө зээл олгосон байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг Монголбанканд дамжуулах шаардлагатай. Улмаар зээлийн мэдээллийн лавлагааны мэдээлэл 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс шинэчлэгдэх юм байна.

Үүнд анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгчид хамрагдана.

Энэхүү ажлыг зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор хийж буй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна