Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдэд олгодог мөнгөн урамшууллыг ₮400 мянга болголоо

ALs
2024 оны 6-р сарын 07 -нд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургаадугаар сарын 6-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа.

Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.117
    2024 оны 6-р сарын 07 -нд

    Күй мөн нэмж болох бүхнийг нэмж байнаа ккк Сонгуульд л ялж байвал эдийн засаг тооцоо судалгаа гэдэг юм байдаг л байгаа даа

    Хариулах