НЗДТГ, “Элит балет” ХХК хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” арт балетыг зургаадугаар сарын 2-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Дэлхийн суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” балетыг нийслэл хотынхоо төв талбайд анх удаа медиа арт найруулагаар толилуулж байна. Дэлхий дахины оюуны суут бүтээлийг орчин цагийн техник технологийн дэвшилттэй хослуулж, инновац шингээн монголын тайзан дээр анх удаа толилуулж буй нийт уран бүтээлчдэдээ талархал илэрхийлж, амжилт хүсье” хэмээсэн юм.
Мөн “Элит балет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Цолмонбуд ““Щелкунчик ба гайхамшгийн орон” бүжгэн жүжгийг дижитал инновац шингээн дэглэн найруулж, олон улсад балетын урлагийг медиа арт урлагтай хослуулсан анхдагч уран бүтээлч болсон. Энэ хүрээнд БНСУ болон Монголын уран бүтээлчид хамтран нийслэлийн хүүхэд багачууд, эцэг, эхчүүд болон Монгол орныг зорин ирсэн гаднын жуулчдад зориулан уг уран бүтээлийг жанжин Д.Сүхбаатарын талбайд толилуулж байгаадаа сэтгэл өндөр байна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна