Дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ МАН-д гаргажээ

ALs
2024 оны 5-р сарын 08 -нд

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр МАН-д хүсэлтээ өгчээ. Тэрбээр аль тойргоос нэр дэвшихээ зарлаагүй ч говийн бүс буюу долоодугаар тойрогт нэр дэвшихээр төлөвлөж буй гэх мэдээлж байна. Тэрбээр улс төрд орохоор шийдсэнээ өчигдөр өөрийнхөө цахим хуудсанд бичсэн байв.

Д.Болд, Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим минь шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг…  Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болно оо. Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л  монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе. 

 Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно. Таныг хүндэтгэсэн: Иргэн Доржсүрэнгийн Болд гэсэн байв. 

Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л  монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе. 

 Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно. Таныг хүндэтгэсэн: Иргэн Доржсүрэнгийн Болд гэсэн байв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна