Өмнөд Солонгост батерейны үйлдвэрт дэлбэрэлт болж, 22 хүний амь эрсэджээ

ALs
Мягмар, 09:55 минут

Өчигдөр буюу даваа гарагт Өмнөд Солонгосын Сөүл хот дахь лити батерейны үйлдвэрт батерей дэлбэрсний улмаас үйлдвэр шатаж, 22 ажилтан амиа алджээ.

Амиа алдсан ажилчдын 18 нь Хятад улсын иргэн бөгөөд цагийн ажилчид учир үйлдвэрийн бүтцийг сайн мэдэхгүй байсан хэмээн таамаглаж байгаа аж. 

Юуны улмаас дэлбэрсэн болохыг одоогоор тогтоогоогүй бөгөөд үйлдвэрийн галыг зургаан цагийн дараа бүрэн унтраасан байна.

Тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль шатсан үйлдвэрийн байранд очиж, амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Өмнөд Солонгос нь лити батерей үйлдвэрлэлээр тэргүүлэгч улсуудын нэг юм. Энэ төрлийг батерейг цахилгаан автомашинд түгээмэл ашигладаг. 

Эх сурвалж: The Korea Times


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна