Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст олгогддог газар олголт хэрээс хэтэртээ ‼️‼️

ALs
4-р сарын 20 -нд

Эрчимт эмчилгээний эмнэлэг рүү орох зам хааж 25 давхар барилга барихаар дайрч байна.

Улсдаа ганц Эрчимт эмчилгээний ICU эмнэлгийн хажууд 25 давхар барилга барихаар “ Улаанбаатар групп” буюу Шарк Батбаатар том техникүүд оруулжээ. Гемодиализийн 35 аппараттай , хөнгөвчлөх болон эрчимт эмчилгээний тасагтай ICU эмнэлэгт өглөөний 5 цагаас өдөрт 65-70 өвчтөн бөөрний аппаратад ордог. Нэг өвчтөн бөөрний аппаратад 4 цаг зарцуулдаг. Хүнд өвчтэй, тэргэнцэртэй хүмүүс, тэдний асран хамгаалагчдын эмнэлэг орох зам хааж өндөр барилга барихыг эмч ажилчид, үйлчлүүлэгчид эсэргүүцэж байна. Сүхбаатар дүүргийн 1-р хороо ICU эмнэлэгийн гадаах нөхцөл байдал нэг иймэрхүү байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна