Хонконг-Бээжин чиглэлд зорчих хугацааг 2 дахин богиносгох унтлагын галт тэрэгний үйлчилгээ эхэлнэ

ALs
6-р сарын 07 -нд

Хонконг-Бээжин чиглэлийн галт тэрэг зургаадугаар сарын 15-наас эхлэн хуваарьт үйлчилгээнд гарна

Эх газрын Хятадтай харилцаагаа нягтруулахыг зорьж буй Хонконг Хонконг-Бээжин, Хонконг-Шанхай чиглэлд хоёр дахин богино хугацаанд аялах өндөр хурдны унтлагын галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлэх гэж байна.

Галт тэрэг зургаадугаар сарын 15-наас эхлэн даваагаас баасан гарагт хуваарьт үйлчилгээнд гарах юм байна. Ингэснээр өмнө нь Хонконгоос Бээжин рүү зорчиход бүтэн нэг хоног зарцуулагддаг байсан бол одоо аяллын хугацаа богиносож, 12 цаг 30 минут болж байгааг Хонконгийн төмөр замын оператор MTR мэдээлжээ. Мөн Шанхай чиглэлийн аяллын хугацаа 19 цаг 30 минут байсан бол 11 цаг болж, богиносох аж.

Үнийн хувьд Бээжин чиглэлийн тасалбар 120 ам.доллар, Шанхай руу зорчих тасалбар 87 ам.долларын үнэтэй байх бөгөөд унтлагын бүхээг сонговол үнэ нь нэмэгдэх юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна