Монголын шигшээ баг залуучуудын Азийн аваргаас ГУРВАН ХҮРЭЛ медаль авлаа

ALs
2024 оны 9-р сарын 02 -нд

#Жүдо Азийн залуучуудын АШТ-ээс Монголчууд дөрвөн хүрэл медаль хүртэв.

Жүдо бөхийн залуучуудын буюу 21 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Мүнёон хотод боллоо.

17 орны 160 тамирчин оролцсон тэмцээнд Монголын шигшээ багийн 18 тамирчин өрсөлдсөнөөс дөрвөн хүрэл медаль авч, хоёр тамирчин 5-р байрт, зургаан тамирчин 7-р байрт шалгарав.

Монголын шигшээ баг медалийн чансаагаар 11-р байрт шалгарсан бол Узбекистаны шигшээ баг 7 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай тэргүүлсэн.

Шагналт байрт шалгарсан тамирчид:

  • Эрэгтэй -60 кг жинд Өнөрбатын Жанцандорж ХҮРЭЛ медаль
  • Эмэгтэй -48 кг жинд Тогтбаатарын Отгонжаргал ХҮРЭЛ медаль
  • Эмэгтэй -52 кг жинд Баянмөнхийн Уранзаяа ХҮРЭЛ медаль
  • Эрэгтэй -100 кг жинд Алтаншагайн Энхбаяр ХҮРЭЛ медаль
  • Эрэгтэй -73 кг жинд Дамдинсүрэнгийн Будсүрэн 5-р байр
  • Эмэгтэй -63 кг жинд Дарханбатбаярын Есүй 5-р байр
  • Эрэгтэй -66 кг жинд Гантулгын Анар 7-р байр
  • Эмэгтэй -57 кг жинд Дэмбэрэлийн Болор-Эрдэнэ 7-р байр
  • Эмэгтэй -70 кг жинд Батбаатарын Анужин 7-р байр
  • Эмэгтэй -78 кг жинд Цэнд-Аюушийн Чинболор 7-р байр
  • Эмэгтэй +78 кг жинд Баярмаагийн Жаргалмаа 7-р байр
  • Эмэгтэй +78 кг жинд Цэрэндолгорын Санжидмаа 7-р байр тус тус эзлэв.

Энэхүү тэмцээнд Японы шигшээ баг оролцоогүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна