ВИДЕО: О.Энх-Эрдэнэ "Авьяаслаг Америкчууд" шоуны шүүгчдийг дахин гайхширууллаа

ALs
2024 оны 1-р сарын 25 -нд

"Авъяаслаг монголчууд" шоуны анхны дугаарын ялагч О.Энх-Эрдэнэ алс холын "Авьяаслаг Америкчууд" шоунд амжилттай оролцож байна.

Тэрбээр тус шоуны "AGT: Fantasy League" шатанд шалгараад байгаа юм. Тодруулбал шүүгчид эхний шалгаруулалтаас өөрт таалагдсан оролцогчоос сонгож, дараагийн шатанд бэлдэхэд нь дэмжиж, заавар зөвлөгөө өгч, үзүүлбэрийг удирдан чиглүүлдэг байна. Өөрөөр хэлбэл шүүгчид өөрсдийн бэлдсэн оролцогчдоор багаа бүрдүүлж, хоорондоо өрсөлддөг.

Ийнхүү шүүгч, модель Хэйди Клум О.Энх-Эрдэнийг багтаа авсан ба түүнийг Гарт Бруксын  "Friends in Low Places" дууг дуулахад нь дэмжиж мөнгөлөг ковбой малгай өмссөн юм. Түүнийг дуулахад шоуны хөтлөгч, зарим шүүгч "Ийм хоолойгоор дуулна гэж бодсонгүй шүү" хэмээн ихэд гайхсан ба үзэгчид түүнийг дэмжиж буй нь дараах бичлэгээс харагдах аж.


Түүнийг дуулж дууссан дараа шүүгчдийн хооронд дараах яриа өрнөв.

Хоуи Мэндел: Тэр ам бариад байгаа юм уу?
Хэйди Клум: Яалаа гэж дээ. Энэ тайзан дээр хэн ч ам барьж дуулдаггүй шүү дээ. Номыг бүү гаднаас нь дүгнээч, Хоуи Мэндел
Хоуи Мэндел: Тэгээд тэр ийм төрлийн дууг хаанаас, яаж сурсан юм бэ?
Саймон Коуелл: Үүнийг интернетээс сурч болдог юм
Хоуи Мэндел: Чи үнэхээр гайхалтай байлаа
Хэйди Клум: Тийм болохоор л тэр миний мөрөөдлийн багт байгаа юм шүү дээ
Саймон Коуелл: Ийм учраас л энэ залуу энд ингээд дуулах ёстой юм шүү дээ. Чиний хоолой үнэхээр гайхалтай байлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна