Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүмо бөхийн дээд зиндаанд 9 дэх удаа түрүүллээ

ALs
2024 оны 1-р сарын 29 -нд

  • Сүмо бөхийн 1-р сарын тэмцээн боллоо
  • Хацү башёд ёокозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, 9 дөх цомоо өргөлөө

Японы сүмо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр боллоо. Хацү башёны дээд зиндаанд таван монгол бөх зодоглосон бөгөөд ёокозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүллээ.

Өвдөгний бэртлийн улмаас сүүлийн гурван башёг өнжсөн аварга Тэрүнофүжи 2024 оныг цомтой эхлүүлэв. Тэрээр сүүлийн өдрийн барилдаанд нэг даваа дутуу байсан, шинэхэн Озэки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар Хацү башёг тэргүүлж буй Сэкивакэ Котоновакатай тэнцсэн юм. Улмаар тэнцүү амжилттай хоёр бөх нэмэлт барилдаан хийж их аварга 9 дэх удаа Японы эзэн хааны цомыг өргөхөөр болсон байна.

2023 оны сүүлийн башёд түрүүлсэн Киришима 11-4 амжилттай башёг өндөрлөв. Харин 14 дэх өдрийн дараагаар 10-4 амжилттай байсан Озэки Хошорюү С.Бямбасүрэн сүүлийн өдрийн барилдаанд оролцсонгүй.

Дээд зиндаад барилдсан бусад бөхчүүдээс Маэгашира 8 Хокүсэйхо Э.Даваанинж 2-4-9 амжилттай тэмцээний дундаас цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон бол Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7 амжилттай тэмцээнээ дуусгав.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна