Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

ALs
2024 оны 1-р сарын 30 -нд

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд даалгасан.

 
Тус ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Чайна Энержи групп” ХХК-ийн Дэд захирал Кан Фэнвэй, Хятадын Үндэсний төмөр замын газрын Дэд дарга Ан Лушень болон холбогдох албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотноо хуралдаж, Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 4 дүгээр сард багтаан эхлүүлэх ажлын явцын талаар санал солилцлоо.

 
Мөн хоёр улсын хилээр нэвтрэх хяналт, шалгалтыг хурдасгах, шинэ технологи шийдлийг нэвтрүүлэх ажлыг зураг төсөлд тусгаж ажиллах талаар ярилцав.

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна