"The MongolZ" Бразил багуудын аргыг олдгоо дахин нэг удаа баталлаа

ALs
2024 оны 2-р сарын 01 -нд

  • CS2-ын IEM Katowice 2024 тэмцээн эхэллээ
  • Тэмцээнд Монголын "The MongolZ" баг Ази тивийг төлөөлөн оролцож байна
  • Тэд эхний тоглолтдоо Бразилын "FURIA Esports" багийг хожлоо

ESL-ээс зохион байгуулдаг CS2-ын цуврал их дуулга тэмцээнүүдийн нэг, "Intel Extreme Masters"-ын ээлжит өртөө Катовиц хотноо эхэллээ.

Дэлхийн шилдэг 24 баг цугларсан "Intel Extreme Masters Katowice 2024" тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.

Тэдний эхний өрсөлдөгч Бразилын №1 "FURIA Esports" байв. Хоёр баг өмнө хэд хэдэн удаа таарч тоглоход монгол баг хожиж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа "Mirage"-д 14-16 харьцаагаар "The MongolZ" дахин хожиж Бразил багуудын аргыг олдгоо баталлаа.

"bLitz" ахлагчтай залуус "Play-In" шатны хоёр дахь тоглолтоо өнөөдөр 20:30 цагаас "Team Spirit" багтай хийнэ. "sh1ro", "zont1x" тэргүүтэй Оросын баг эхний шатандаа хүчирхэг багуудын нэг "Apeks"-ыг 13-0 харьцаагаар хожиж олныг гайхуулсан.

Тус тоглолтод хожсон нь хэсгийн шат руу шалгарах бол хожигдсон нь доод хүснэгт рүү унаж тэмцээнд үлдэх эсэхээ шийдэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна