Оросын "Team Spirit" баг "TheMongolz"-ыг хожиж хэсгийн шатанд шалгарлаа

ALs
2024 оны 2-р сарын 02 -нд

  • CS2-ын IEM Katowice 2024 тэмцээн үргэлжилж байна
  • Тэмцээнд Монголын "The MongolZ" баг Ази тивийг төлөөлөн оролцож буй
  • Тэд хоёр дахь тоглолтдоо Оросын "Team Spirit" багт хожигдлоо

ESL-ээс зохион байгуулдаг CS2-ын цуврал их дуулга тэмцээнүүдийн нэг, "Intel Extreme Masters"-ын ээлжит өртөө Катовиц хотноо үргэлжилж байна.

Дэлхийн шилдэг 24 баг цугларсан "Intel Extreme Masters Katowice 2024" тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож буй.

Тэд өнөөдөр "Play-In" шатны хоёр дахь тоглолтоо Оросын "Team Spirit" багтай хийж 2-0 (Mirage 13-2, Ancient 16-14) харьцаагаар хожигдлоо. Ингэснээр "chopper", "sh1ro" тэргүүтэй Орос баг хэсгийн шатанд тоглохоор болов.

Харин "bLitz" ахлагчтай монгол залуус Play-In шатны доод хүснэгт рүү унасан ба маргааш 23:30 цагаас "Astralis", "ENCE" багуудын хожсонтой тоглохоор болж байна.

TheMongolz өчигдөр эхний тоглолтоо хийж Бразилын №1 "FURIA Esports" багийг Mirage-д 14-16 харьцаагаар хожоод байсан бол Team Spirit Европын "Apeks" багийг Ancient-д 13-0 харьцаагаар хожсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна