Тээшиндээ 130 хортой мэлхий авч явсан эмэгтэйг баривчилжээ

ALs
2024 оны 2-р сарын 02 -нд

Колумбын цагдаа нар Боготагийн нисэх онгоцны буудлын нэгэн зорчигчийн ачаанаас 130 хортой мэлхий илрүүлж, түүнийг зэрлэг амьтдын наймааны хэрэгт буруутган баривчилжээ.

Эдгээр амьтдыг тус бүрд нь гэрэл зургийн хальсны саванд хийсэн байжээ. Панамаар дамжин Сан-Паулуг зорьсон Бразил эмэгтэй Колумбын өмнөд нутгийн иргэд мэлхийнүүдийг өөрт нь бэлэглэсэн хэмээн мэдүүлэгтээ дурджээ.

Орон нутгийн цагдаа нарын хэлж буйгаар хоёр нутагтан амьтан тус бүр нь 1000 ам.долларт хүрэх боломжтой гэжээ.

Боготагийн Байгаль орчны нарийн бичгийн дарга Адриана Сото хэлэхдээ, эдгээр мэлхийг эзэмшсэн тохиолдолд торгууль 56 сая песо (14,300 доллар) хүрч магадгүй гэв.

Хорт мэлхий (Oophaga histrionica) гэгддэг Харлекин мэлхийн хэмжээ нь хүний эрхий хуруунаас ч жижиг байдаг.

Тэдний арьсны булчирхай нь маш хүчтэй хор үүсгэдэг бөгөөд үүнийг эрт дээр үед нутгийн уугуул хүмүүс ан хийхдээ буюу сумныхаа үзүүрт ашигладаг байжээ. Энэ нь амьтдыг хөнөөхөд хангалттай хүчтэй хэмжээний хортой юм.

Харлекин мэлхий бол Эквадор, Колумбын хоорондох Номхон далайн эрэг дагуух чийглэг ойд, мөн Төв ба Өмнөд Америкийн бусад орнуудад ховордсон нэн ховор амьтан юм.

Тэдний ховордсон байдал нь энэ мэт хувийн цуглуулагчдын эрэлтээс үүдэлтэй аж. Зэрлэг амьтдын наймаа нь Колумб болон биологийн төрөл зүйлээр баялаг Латин Америк даяар түгээмэл байдаг. Хоёр нутагтан, жижиг хөхтөн амьтад, далайн амьтдын хэсэг, тухайлбал акул зэрэг нь наймаачдын дунд маш их алдартай бараа таваар болдог.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна