Б.Ганхайч Парисын их дуулгаас хүрэл медаль хүртлээ

ALs
2024 оны 2-р сарын 05 -нд

  • Жүдо бөхийн 2024 оны эхний их дуулга Парист эхэллээ
  • Парисын их дуулгад Монголын 18 тамирчин зодоглож байна
  • Б.Ганхайч -63 кг жинд хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхний их дуулга, Парисын их дуулга үргэлжилж байна. Дэлхийн 107 орны 621 тамирчин оролцож буй тэмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ багийн тамирчин Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй -63 кг жинд зодоглосон тэрээр хэсгийн шатанд Узбекистаны Севинч Исокова, Чехийн Рената Захова, Косовогийн Лаура Фазлиу нарыг ялж шөвгийн наймд шалгарсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Нидерландын Жоан Ван Лиешутад ялагдаж дагахаар болов.

Дагахад Кубийн Майлин Дел Торо Карвахал, Японы Кирари Ямагүчи нарыг ялснаар их дуулгаас хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр 2024 оны Парисын их дуулгаас медаль хүртэж буй Монголын эхний тамирчин болов.

Одоогоор эмэгтэй -48 кг жинд Б.Баасанхүү 5-р байр, эрэгтэй -66 кг жинд Ё.Басхүү 5-р байр, эмэгтэй -52 кг жинд Л.Сосорбарам 7-р байрыг тус тус эзлээд байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна