Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулсан “Монте Карло – 46” дэлхийн циркчдийн их наадамд Монгол Улсыг төлөөлж Т.Амартүвшин ахлагчтай “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчид “Хүннү гүрэн” бүтээлээр оролцон “Мөнгөн алиалагч” цомын эзэд боллоо.
Тус бүтээлийн онцлог нь “Монта Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа зургаа давхарласан хүн рүү хоёр эргэлт хийж, дөрөв давхарласан 9,5 метр өндөр трубатай сандал руу хойшоо хоёр эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт таван сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлснээрээ анхдагч бөгөөд шинэлэг байлаа гэж Соёлын яамнаас мэдээлэв.
Тэртээ 1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилт үзүүлж “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй. Түүнээс хойш 38 жилийн дараа ийнхүү дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгалаа.
“Troupe Amaraa” хамтлагийн уран бүтээлчид:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна