Сар шинийн барилдаанд гурван аварга зодоглоно

ALs
2024 оны 2-р сарын 08 -нд

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд зодоглохоор: 

  • Даян аварга Намсрайжавын Батсуурь
  • Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс
  • Улсын аварга Оргихын Хангай
  • Улсын арслан Цэдэвийн Содномдорж
  • Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва
  • Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших
  • Улсын гарьд Цэдэнсодномын Бямба-Отгон
  • Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан
  • Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр
  • Улсын заан Батзоригийн Батмөнх
  • Улсын заан Доржийн Анар
  • Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий
  • Улсын заан Цэдэнбазарын Одбаяр
  • Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл нарын бөхчүүд бүртгүүлжээ. Бөхийн барилдаан маргааш 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна