ВИДЕО: Сингапурт луу жилийг угтан хамгийн том дрон шоуг зохион байгуулжээ

ALs
2024 оны 2-р сарын 13 -нд

Азийн орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Азийн орнууд луу жилийг угтаж байгаа бөгөөд эл баяр ойролцоо хоногуудад болж байна.

Сингапур хотын алдартай газар болох Марина Бэйн эрэг дагуу 1500 дроноор луу бүтээн  хамгийн том гэрлийн шоуг зохион байгуулжээ.

Дрон шоуны үеэр олон гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэн байна. Уг үйл ажиллагаа эхлэх үеэр бороо орж байсан ч арын баг хамт олон үзүүлбэрээ амжилттай дуусгаж чадсан гэв.

Дараах видеоноос дрон шоу үзүүлбэрийг үзээрэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна