Дуучин Ашер хуримаа хийлээ

ALs
2024 оны 2-р сарын 15 -нд

Америкийн R&B, поп дуучин Ашер олон жил хамтдаа байсан найз бүсгүй Женнифер Гойкочеатайгаа гэрлэжээ.

Энэ сарын 11-нд Лас Вегас хотноо Ашер Super Bowl тэмцээнд үзүүлбэрээ үзүүлсний дараа хосууд хуримаа хийсэн байна.

Дуучны төлөөлөгч CNN-д өгсөн мэдэгдэлдээ "Ашер, Женнифер Гойкочеа нар харилцааны дараагийн алхмаа хийж гэрлэлээ. Хурим ням гарагийн орой Лас Вегаст ойр дотны найз нөхөд, гэр бүлийн хүрээнд болсон. Тэд хүүхдүүдээ хайраар хүрээлүүлэн өсгөхийг хүсдэг, сайн сайхныг хүссэн бүх хүмүүст баярлалаа." гэв.

Хосууд 2020 онд төрсөн охин Соверен Бо, 2021 онд төрсөн Сире Кастрелло гэх хүүтэй. Ашер мөн хуучин эхнэр Тамека Фостероос хоёр хүүтэй.

Дуучин ням гарагийн Super Bowl тоглолтын хагас цагийн завсарлагаанаар "Caught Up" зэрэг хит дуунуудаа 13 минутын турш дуулжээ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна