“Эрдэнэс Тавантолгой” ХК 3.2 сая тонн нүүрс биржээр арилжаалжээ

ALs
2024 оны 2-р сарын 16 -нд

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 100 багц буюу 640 мянган тонн сул коксжих нүүрс арилжжээ.

Арилжаанд найман худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 89.1 ам.доллароос эхлэн дуудаж, 117.6 ам.долларт хэлцэл хийгдэв. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 419.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 3,2 сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна