TheMongolz дэлхийн аваргын урьдчилсан шатны эхний тоглолтдоо хожлоо

ALs
2024 оны 2-р сарын 26 -нд

2024.02.26

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц "PGL Major Copenhagen 2024"-ын эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн Хятадын Шанхай хотод эхэллээ.

"PGL Major Copenhagen 2024" гуравдугаар сарын 17-31-ний хооронд Данийн нийслэлд болно. Тус тэмцээнд Ази тивээс хоёр баг оролцох боломжтой.

Энэ сарын 28-ыг дуустал үргэлжлэх Asia-Pacific RMR-т Ази, Номхон далайн шилдэг 8 баг өрсөлдөж байгаа дунд Монголын "TheMongolz", "ATOX Esports" багууд болон монгол тоглогчтой "Myth Avenue", монгол дасгалжуулагчтай Австралийн "Grayhound Gaming" багууд оролцож байна.

Тодруулбал, 1,250,000 ам.долларын шагналын сантай мажор тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох учиртай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна