Хүн дүрст робот хөгжүүлж буй “Figure AI” $675 саяын хөрөнгө босгоно

ALs
2024 оны 2-р сарын 26 -нд

“Figure AI”-д Жефф Безос 100 сая, “Microsoft “95 сая, “Nvidia” болон “Amazon” 50 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. “OpenAI”, “Microsoft” анхлан хөрөнгө оруулалт хийсэн хүн дүрстэй робот хөгжүүлж буй “Figure AI” стартап 675 сая ам.доллар босгоно. Үүнээс өмнө тус компанийн зах зээлийн үнэлгээ хоёр тэрбум ам.доллар дөхөж байгааг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

“Figure AI” компани хүн дүрстэй, хүнтэй ижил үйлдэл, хөдөлгөөн хийдэг робот бүтээж байна. Тус компанийн “Figure 01” робот хүн хийх боломжгүй, аюултай ажил үүрэг гүйцэтгэж, ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна гэж тус компани үзэж байна.

500 сая ам.долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байсан “Figure AI”-д “OpenAI” компани анх таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсний дараа технологийн олон компани хөрөнгө оруулагчдын эгнээнд нэгдэж, тус стартап одоогоор 675 сая ам.доллар босгохоор ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна