Бангладешт иргэдийг заан тэжээхийг хориглолоо

ALs
2024 оны 2-р сарын 27 -нд

Бангладешийн Дээд шүүхийн шийдвэрээр заануудыг хамгаалалтад авахаар болжээ. Тодруулбал хэн ч тэднийг байгаль дээрээс нь авч, тэжээж, өмчлөх боломжгүй болж байгаа юм. Энэ нь тэднийг цирк, гудамжны шоунд ашиглахаас хамгаална гэж амьтны эрхийг хамгаалах байгууллагууд үзэж байна. Бангладеш нэгэн цагт Азидаа зааны тоо толгойгоороо тэргүүлж байсан боловч одоо ердөө 200 тоо толгой заантай үлджээ. Мөн Олон улсын байгаль хамгаалах холбооноос мэдээлж буйгаар Азийн заанууд зэрлэг байгальд ховордож байгаа гэв.

Амьтны эрхийн төлөөх "Ард түмний төлөөх амьтдыг хамгаалах сангийн" тэргүүн Ракибул Хаке Эмил олзлогдсон заануудыг одоо байгальд нь дахин нутагшуулах боломжтой хэмээн найдаж байна гээд “Тайланд, Балба зэрэг Азийн хэд хэдэн улс олзлогдсон зааныг нөхөн сэргээх ажилд тодорхой амжилт гаргасан ба бид ч үүнийг хийх болно” гэжээ. Хулгайн ан, амьдрах орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаас болж Азийн орнуудад зааны тоо ихээхэн буурч байгаа аж.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна