Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифын хөнгөлөлтийг батлав

ALs
2024 оны 3-р сарын 12 -нд

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд заасан экспортын нүүрсний тээвэрлэлтийн тодорхой хэсгийг төмөр замаар тээвэрлэх болсон.

Үүнтэй холбогдуулан тээвэрлэгч байгууллагад олгох тарифыг уян хатан болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бусад тээврийн төрлүүдтэй өрсөлдөхүйц хөнгөлөлт үзүүлэн, зардлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгосон юм.

Үүний хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифт тооцох хөнгөлөлтийг баталлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна