Яг одоо Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд ЭМДЕГ-т ажиллаж байна. Энэ үеэр ЭМДҮЗ-ийн тогтоолд оруулж, хэлэлцүүлэх гол гол өөрчлөлтүүдийн талаарх танилцуулга, мэдээллийг ЭМДЕГ-ын удирдлагууд өгч байна.
2023 оны 10 дугаар сараас эхлэн ЭМДҮЗ-ийн 2022 оны 11, 2023 оны 06, 08 , дугаар тогтоолыг шинэчлэх ажлын хүрээнд, тогтоолын төслийг танилцуулах, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттайгаар тогтмол зохион байгуулж ирлээ.
Тогтоол шинэчлэх хүрээнд ЭМДЕГ-тай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд болон холбогдох төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтын үеэр эмч, мэргэжилтнүүдээс ирүүлсэн 800 гаруй саналыг нэгтгэн судлаж шаардлагатай өөрчлөлтүүдийг тусган тогтоолын төслийг ЭМДҮЗ-өөр хэлэлцүүлэн батлуулах бэлтгэл ажлыг хийж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна