ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Путин 87 хувийн санал авч, ялалт байгуулав

ALs
2024 оны 3-р сарын 18 -нд

Энэ сарын 15-17-ны өдөр болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарч, Владимир Путин дахин зургаан жил Ерөнхийлөгчийн алба хаших нь тодорхой боллоо.

Тодруулбал албан ёсны дүнг урьдчилсан байдлаар танилцуулахад Путин 87 хувийн санал авсан байна.

Николай Харитонов дөрвөн хувийн санал авч хоёрдугаарт бичигдсэн бол Владислав Даванков гуравт, Леонид Слуцкий хамгийн бага санал авчээ.Сонгуулийн санал хураалтын үеэр 80 гаруй эсэргүүцэгчийг баривчилсан бөгөөд тэд саналын хайрцгийг шатаах, будаг асгах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн юм. 

Эзлэгдсэн Украины Донецк, Луганск, Херсон, Запорожжиа муж дахь иргэдээс мөн санал авсан юм. Сонгуулийн санал хураалтын өдрүүдэд Украин ОХУ-ыг чиглэсэн хэд хэдэн дайралт хийсэн. 

АНУ, Герман, Их Британи болон бусад улс орнууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг шударга бус явагдсан хэмээн үзэж байна. 

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна