Б.Мөнгөнтуул түргэн тоглолтын олон улсын тэмцээнд 650 шатарчинтай өрсөлдөж тэргүүллээ

ALs
2024 оны 3-р сарын 19 -нд

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь  Их мастер цолтон байв.

Эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2017 онд түрүүлж, 2019 онд мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Билгүүн тав, эмэгтэйчүүдэд өрсөлдсөн Э.Хулан дөрөвдүгээр байр эзэлжээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна