Антальягийн их дуулгад Монголын 20 жүдоч барилдана

ALs
2024 оны 3-р сарын 25 -нд

  • Жүдо бөхийн Антальягийн их дуулга болно
  • Тэмцээнд Монголын 20 жүдоч барилдана

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга Турк улсад энэ сарын 29-д эхлэх ба 96 орны 667 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. 133 мянган еврогийн шагналын сантай тэмцээнд Монголын шигшээ багийн 20 жүдоч барилдана.

Тбилисийн их дуулгад оролцсон О.Цэцэнцэнгэл, Б.Ганхайч нараас гадна Б.Баасанхүү, Л.Сосорбарам, Э.Ариунболд тэргүүтнүүд дэлхийн шилдгүүдтэй хүч үзнэ.

Хүн амын тоогоор улсдаа тавд жагсдаг, Туркийн "соёлын нийслэл" хэмээх Антальяд дэлхийн чансааг тэргүүлэгч дөрвөн жүдоч ирнэ. Тодруулбал, Узбекистаны эмэгтэй -52 кг жингийн Диора Келдиорова, Канадын эмэгтэй -63 кг жингийн Катерин Бушмин-Пинар, -57 кг жингийн Кристиа Дегучи, Италийн эмэгтэй -48 кг жингийн Ассунта Скутто нар барилдана.

Мөн Хорватын Барбара Матич, Унгарын Кристиан Тот, Кубийн Энди Гранда, Узбекистаны Музаффарбек Туробоев, Японы Хифүми Абэ, Нацүми Цүнода, Германы Анна-Мариа Вагнер зэрэг шилдгүүд цуглана.

Тэмцээний шагналын сан:

  • Алтан медаль - 5000 евро (Тамирчин 4000, Дасгалжуулагч 1000)
  • Мөнгөн медаль - 3000 евро (Тамирчин 2400, Дасгалжуулагч 600)
  • Хүрэл медаль - 1500 евро (Тамирчин 1200, Дасгалжуулагч 300)

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна