Tencent олон улсын байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Mountain Dew, Pizza Hut брэндүүд хамтран зохион байгуулсан PUBG MOBILE-н үндэсний аварга шалгаруулах тэмцээний GRAND FINAL 2024 оны 3-р сарын 23-ны өдөр өнгөрсөн бямба гарагт UG ARENA-д амжилттай зохион байгуулагдаж и-спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмлээ.
Тус тэмцээнд Монголоо төлөөлөх дэлхийн шилдэг баг, тамирчид оролцсон ба нэг сарын турш үргэлжилж нийт 270 багийн 1300 гаруй тамирчид оролцсоноос шилдгийн шилдэг 16 багийн 64 тамирчид шалгаран үлдэж GRAND FINAL тэмцээнд 3-р байранд SKY FORCE, 2-р байранд 4MERICAL VIBES, 1-р байранд ASTRA ESPORTS багууд, мөн SKY FORCE багийн тамирчин TOP онцлох шилдэг тоглогчоор тус тус шалгарчээ.
Тэмцээн үзэхээр нийт 3000 орчим хүүхэд, залуус хүрэлцэн ирсэн ба ийнхүү цар хүрээ өргөнтэй, ашгийн төлөө бус, нийт 10,000$-н шагналын сантай зохион байгуулагдсан гэдгээрээ онцлогтой.
Мөн тэмцээний дундуур болсон PIZZA HUT-н нэрэмжит HALF TIME SHOW нь үзэгчдийн төдийгүй, тамирчид, зохион байгуулагчдын анхаарлыг нэлээдгүй татсан юм.
Тухайлбал:
Ийнхүү залуучуудаа дэмжсэн, и-спортын түүхэнд нэгэн томоохон хуудас нэмж, тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бүх оролцогч байгууллага, хувь хүмүүст халуун баяр хүргэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна