Антальягийн их дуулгаас Монголын хоёр дахь хүрэл медалийг Б.Гончигсүрэн авлаа

ALs
2024 оны 4-р сарын 01 -нд

  • Жүдо бөхийн Антальягийн их дуулга дууслаа.
  • Сүүлийн өдөр -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга дууслаа. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.

Данийн Матиас Мадсен, Швейцарын Даниэл Эйх нарыг ялсан Б.Гончигсүрэн Оросын Арман Адамианд ялагдаж дагахаар болсон. Улмаар дагахад Нидерландын Майкл Коррел, Бразилын Леонардо Гончалвеш нарыг ялж хүрэл медаль хүртэв.

Түүний жинд Португалын Хорхе Фонсека Канадын Шади Элнахасыг ялж түрүүлсэн бол Японы Аарон Волф хүрэл медаль хүртжээ.

Анталъягаас авсан Монголын хоёр дахь хүрэл медаль энэ байв. Энэ удаагийн их дуулгыг Монголын шигшээ багаас 20 тамирчин зорьсноос 2 медальтай дуусгалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна