Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй цагдаа нарыг чөлөөлж, шалгаж байна

ALs
4-р сарын 04 -нд

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, МБА-ны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах нар мэдээлэл өглөө.

Цагдаа нар бага насны хүүхэд хүчирхийлсэн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөв.    

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж: Бид хараат бусаар ажилладаг. Цагдаагийн дөрвөн алба хаагч бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэсэн мэдээллийг бид дотоод хяналт шалгалтаар олж авсан. Энэ дагуу хэргийг шалгаж байна. дөрвөн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн. Бид хэргийг үнэн шударгаар илрүүлэх, эсэхэд зарим хүн эргэлзжээ. Бид гэмт буруутай этгээдийг илрүүлэх үүргийнхээ дагуу ажиллана. Хэрэг гомдол, өргөдлийн шатанд байна. Прокурорын зөвшөөрсөн мэдээллийг та бүхэнд өглөө гэв.      

МБА-ны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах: Улсын ерөнхий прокурорын тушаалын дагуу хэргийг шалгаж байна. Хохирогч, холбогдогч нарын хувийн мэдээллийг түгээх боломжгүй, эдгээр нь эмзэг мэдээлэл юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ хэргийн талаар мэдээлэхдээ болгоомжтой байхыг уриалж байна. Учир нь хохирогч, холбогдогчид амиа хорлосон эмгэнэлтэй үйл явдал гарч байсан. Иймд бид ям үндэс,бэлгийн чиг хандлага, оршин суугаа хаяг, хэрэг болсон газар нутаг гэх мэт эмзэг мэдээллийг өгөх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн хүрээнд мэдээлэл өглөө гэв.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна