ОХУ-д үерийн улмаас 10 мянга гаруй байшин усанд автжээ

ALs
2024 оны 4-р сарын 09 -нд

Цас мөс хайлж, Уралын голын усны түвшин нэмэгдсэний улмаас далан сэтэрч, ОХУ-ын Оренбург мужийн зарим хэсэг үерт автсан. Улмаар ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 7-нд онц байдал зарласан юм.

Тус мужийн 4000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн. 6300 байшин усанд автсан бөгөөд хохирлын хэмжээ 227 сая ам.долларт хүрсэн хэмээн мэдээлж байсан.

Тэгвэл даваа гаргийн байдлаар усанд автсан байшин, байгууламжийн тоо 10 мянга даваад байна.

ОХУ-ын усны газрын мэдээлснээр далан 5.5 метр өндөр хүртэлх усыг тогтоох чадалтай бөгөөд ням гарагт голын усны түвшин 9.7 метрт хүрчээ.

Оренбург мужийн хоёр дахь том хот болох Орск хотын иргэд хамгийн хохирол амсаад буй бөгөөд тэд даваа гарагт нөхөн олговор шаардаж, жагсаал зохион байгуулжээ.

Үүний хариуд Оренбург мужийн захирагч үерийн улмаас нүүн шилжих шаардлагатай болсон ард иргэдэд зургаан сарын турш сар бүр 10 мянган рубль олгохоор болсноо мэдэгдэв. 

Эх сурвалж: АР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна