Т.Тулга чөлөөт бөхийн Азийн аваргаас хоёр жил дараалан мөнгөн медаль авлаа

ALs
4-р сарын 12 -нд

  • Чөлөөт бөхийн Азийн АШТ эхэллээ.
  • Эхний өдөр 65 кг жинд Т.Тулга мөнгөн медаль хүртэв.

Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болов.

Эрэгтэй 65 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Төмөр-Очирын Тулга Ираны тамирчин Рахман Муса Амузадхалилид 2-1 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Т.Тулга хагас шигшээд Энэтхэг, шөвгийн наймд Хойд Солонгос, шигшээ 16-д Японы тамирчдыг ялж финалд шалгараад байсан юм.

Өнөөдөр 57 кг жинд Занданбудын Занабазар шөвгийн наймд Хойд Солонгосын тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан бол 97 кг жинд Өлзийсайханы Батзул, 70 кг жинд Цэрмаагийн Чинзориг нар эхний шатанд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна