Израил улс Ираны эсрэг хариу арга хэмжээ авахад АНУ оролцохгүй гэдгээ мэдэгдэв

ALs
4-р сарын 15 -нд

Иранаас Израил руу довтолсон довтолгооны эсрэг хариу арга хэмжээ авахад АНУ оролцохгүй гэдгээ Израилд мэдэгджээ.

Энэ сарын 1-нд Израилын арми Сири дэх Ираны консулын газар руу дайрсан. Үүний хариу болгон Иран бямба гаргийн шөнө 300 гаруй нисгэгчгүй онгоц, пуужинг Израил руу харвасан юм.

Нисгэгчгүй онгоц, пуужингуудыг Израилын нутаг дэвсгэрт хүрэхээс өмнө устгасан гэдгийг тус улсын эрх баригчид мэдэгдсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетьянахуд “Ираны эсрэг сөрөг довтолгоонд АНУ-ын тал оролцохгүй” гэдгээ хэлсэн байна.

Дөрөвдүгээр сарын 1-нд Израил Сири дэх Ираны консулын газар руу халдсанаас хойш Ираны тал уг довтолгоонд хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсээр байсан. 

Тус халдлагын үеэр Ираны өндөр албан тушаал бүхий хэд хэдэн хүн амь үрэгдсэн. 

Ираны агаарын хамгаалалтын систем сул учир бямба гаргийнхтай адил дайралтыг Израилаас хийвэл хохирлын хэмжээ асар өндөр байх болно хэмээн мэдээлж байна. 

Ойролцоогоор 45 жилийн дараа Иран улс Израилтай цэргийн шууд мөргөлдөөнд орж буй нь энэ юм. 

G7 буюу Их долоогийн орнууд цахимаар уулзалдсан бөгөөд Ираны довтолгоог буруушааж, Израилын талд буйгаа илэрхийлсэн. Мөн Ойрх Дорнодын нөхцөл байдлыг тогтворжуулахад хамтран ажиллана гэжээ. 

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна