Зэсийн үнийн өсөлт үргэлжилж, 2022 оны VI сараас хойших дээд түвшинд хүрэв

ALs
4-р сарын 16 -нд

I улиралд БНХАУ-ын цэвэршүүлсэн зэсийн импорт өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өсөөд байна

Зэсийн үнийн өсөлт үргэлжилж, 2022 оны зургаадугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна. Хүдрийн нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нь эрэлтийг хангахад хүндрэл учруулна гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа юм.

Мөн БНХАУ-ын худалдааны үзүүлэлт харьцангуй сайн гарсан нь зэсийн үнэд дэмжлэг болж байгаа ажээ. Зэсийн үнэ энэ он гарсаар 11 хувиар өсөөд байна.

Баасан гарагийн арилжаагаар зэсийн үнэ Лондоны Металлын биржид 2.7 хувиар өсөж, тонн нь 9590 ам.доллар болоод байв.

Оны эхний улиралд БНХАУ-ын цэвэршүүлсэн зэсийн импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.9 хувиар өсөөд байгаа юм. Энэхүү үзүүлэлт тус улсын аж үйлдвэрийн салбар эргэн сэргэж буйн дохио болж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна