ТАНИЛЦ: Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид

ALs
4-р сарын 18 -нд

  • Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.
  • Тэмцээнд Монголын 18 бөх зодоглоно.

Жүдо бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-д Хонконгт эхэлнэ. Тивийн 36 орны 272 тамирчин оролцохоор бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ багийн 18 тамирчин оролцоно.

Өнгөрсөн сард болсон Анталъягийн их дуулгаас хүрэл медаль авсан Б.Гончигсүрэн, Г.Наранцэцэг болон сүүлийн үеийн том тэмцээнүүдэд оролцоогүй дэлхийн аварга Ц.Цогтбаатар нар барилдах юм.

Азийн аваргад дэлхийн чансааг тэргүүлэгч барилдахгүй. Харин чансааны хоёрт бичигдэж буй Тажикистаны Тэмүр Рахимов +100 кг-д, Узбекистаны Диора Келдиорва -52 кг-д барилдана.

Мөн чансааны гуравт жагсдаг Японы Санширо Мүрао, Узбекистаны Музафарбек Туробоев, Шахрам Ахадов, Өмнөд Солонгосын Ли Жүнван, Мими Хух нар барилдахаар бүртгүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна