350 залуу балетчин Гиннесийн дээд амжилт тогтоолоо

ALs
4-р сарын 19 -нд

Олон зуун балетчин гайхалтай үзүүлбэрээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Тодруулбал, дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан 350 гаруй залуу балетчин Нью-Йоркийн зочид буудлын танхимд цуглаж, дэлхийн дээд амжилт тогтоолоо. Залуучуудын Америкийн Гран Пригаас зохион байгуулсан уг арга хэмжээнд 350 залуу балетчин Манхэттен дэх Нью-Йоркийн Плаза зочид буудалд цуглан, "Хамгийн олон балетчин нэгэн зэрэг" хэмээх тодотголоор Гиннесийн дээд амжилтыг эвдэх зорилготой байв.

Өмнөх рекорд нь 306 бүжигчин байсан юм. Энэхүү шинэ дээд амжилтыг тогтоохын тулд бүх балетчин нэг минутын турш өлмий дээрээ зогсох шаардлагатай байв. Өсвөр насны бүжигчид Нью-Йоркоос Айдахо хүртэл АНУ-ын өнцөг булан бүрээс ихэвчлэн ирсэн бөгөөд Япон, Хятад, Герман, Португал зэрэг олон улсын оролцогчид ч нэгджээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна