Энэ амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын /УДБЭТ/ шинэ уран бүтээл болох “Дурлалын ундаа” дуурь тоглох гэж байна.
Ердөө хоёр өдөр тоглох дэлхийн сонгодог тус уран бүтээл нь хайр дурлалын сэдэвтэй, хошин дуурь учир үзэгчдийг уйдаахгүй гэдгийг УДБЭТ-ын хамт олон онцлов.
Өнгөрсөн онд УДБЭТ-ын 60 жилийн ой тохиож, энэ хүрээнд олон томоохон ажлыг хийж байгаагийн нэг нь "Дурлалын ундаа" хошин дуурь юм.
Дуурийн гол дүрийг МУГЖ Ө.Уянга бүтээж буй бөгөөд театрын авьяаслаг, залуу уран бүтээлчид хамтран оролцож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна