Бямба гарагт Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун мужийн Гуанжоу хотыг хүчтэй хар салхи дайрсны улмаас таван хүн амь үрэгдэж, 33 хүн бэртсэн байна.
19 сая хүн оршин суудаг тус хотын цахилгаан хар салхины улмаас тасарсан. Синхуа агентлагийн мэдээлснээр 141 үйлдвэрийн барилга сүйдсэн байна.
Хар салхины хүчийг 1-5 дугаар зэргээр үнэлдэг бөгөөд урьдчилсан дүгнэлтээр гуравдугаар зэргийн хар салхи болсон гэж үзжээ.
Саяхан тус мужид хүчтэй орсон аадар борооны улмаас үерийн гамшиг тохиож, дөрвөн хүн амиа алдсан юм.
Үерийн гамшиг тохиосноос долоо хоногийн дараа тус хотыг хар салхи дайрсан нь хотын эдийн засагт ихээхэн хохирол учруулаад байна. Үерийн шууд хохирлын хэмжээ 20 сая ам.долларт хүрснийг хотын эрх баригчид мэдээлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна