Дуучин Мадоннагийн үнэ төлбөргүй зохион байгуулсан тоглолтыг 1.6 сая хүн үзжээ

ALs
2024 оны 5-р сарын 06 -нд

АНУ-ын поп дуучин Мадонна аялан тоглолтынхоо хаалтыг бямба гарагт Бразил улсад үнэ төлбөргүй зохион байгуулж, 1.6 сая гаруй хүн түүнийг үзэхээр очсон байна.

Өдгөө 65 настай түүний уг аялан тоглолт хөгжмийн салбар дахь 40 жилийнх нь карьерыг харуулсан тоглолт болсон юм.Түүний хувьд бактерийн халдварын улмаас өнгөрсөн зун хийх байсан аялан тоглолтоо хойшлуулж, аравдугаар сараас эхэлсэн.Тодруулбал тэрбээр өнгөрсөн онд Нью-Йорк дахь гэртээ ухаангүй байдалтай олдож, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн. Улмаар эрчимт эмчилгээ хийлгэж байгаад хэд хоногийн дараа эмнэлгээс гарч, гэрээр эмчлүүлж байсан юм.Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна