Барууны орнууд Хятадыг Орост дайны үеэр дэмжлэг үзүүлж байгааг шүүмжилсээр байна

ALs
2024 оны 5-р сарын 06 -нд

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин 2019 оноос хойш Европт хийж буй анхны айлчлалаа Франц улсаас эхлэв.

Тэрбээр айлчлалын үеэр Хятад болон Франц улсуудын тогтоосон харилцаа нь олон улсын хамтын нийгэмлэгүүдэд үлгэр дуурайлал болж буйг сайшаасан байна.

Хоёр улсын тэргүүнүүдийн албан ёсны уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Макрон Хятад улс дайнд Орост дэмжлэг үзүүлж буй асуудлын талаар голчлон хөндөнө гэв. 

Тодруулбал тэрбээр пүрэв гарагт өгсөн ярилцлагынхаа үеэр "Хятад улс олон улсын дэг журмын тогтвортой байдалд жинтэй нөлөө үзүүлэх нь бидний ашиг сонирхолд нийцнэ" гэжээ. 

Барууны орнууд Хятадыг Орост зэвсэг нийлүүлэхгүй, мөргөлдөөний тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхыг хүсэж буй.

Тухайлбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ “Дайны үеэр Хятад улс Орост тусламж үзүүлсээр байвал Вашингтоноос зохих арга хэмжээ авна” гэдгээ мэдэгдсэн.

БНХАУ-ын улдирдагч Ши Жиньпин Франц дахь айлчлалынхаа дараа Унгар, Серби улсуудад айлчилна.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна