The Mongolz Оросын Virtus.pro-д дахин хожигдож тэмцээнээ дуусгалаа

ALs
5-р сарын 09 -нд

  • CS2-ын хамгийн том лигүүдийн нэг ESL Pro League Season 19 үргэлжилж байна.
  • Тэмцээнд Монголын "The Mongolz" баг болон монгол дасгалжуулагчтай "FlyQuest" баг оролцож байна.
  • Ази тивийг төлөөлж үлдсэн цор ганц баг "The Mongolz" Оросын "Virtus.pro"-д хожигдож тэмцээнээ дуусгалаа.

Электрон спортын хамгийн том байгууллагуудын нэг "ESL (Electronic Sports League)"-ээс уламжлал болгон зохиодог, CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигүүдийн нэг "ESL Pro League" үргэлжилж байна.

Дэлхийн шилдэг 32 баг Мальта улсын Сент Жулианд цугласан, 19 дэх удаагийн ESL Pro League-т Монголын "The Mongolz" баг оролцож байгаагаас гадна монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" баг оролцож буй.

Хасагдах шатанд анх удаа шалгарсан Азийн төлөөлөл The Mongolz шигшээ 12 шатанд Оросын Virtus.pro багтай таарч 2-1 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Хоёр баг өмнө нь таарч тоглоход мөн Оросын баг 2-1 харьцаагаар хожиж байв.

Flourish logoInteractive content by Flourish

"B" хэсэгт "Team Falcons", "G2 Esports" багуудыг хожиж "Team Vitality" багт хожигдон хэсгийн хоёрдугаар байраар шигшээ 12 шатанд шалгарсан монгол залуус өмнөх амжилтаа ахиулж түүх бүтээсэн.

Мальтад очсон бас нэгэн монгол залуу болох Г.Эрдэнцогт "erkaSt"-ын удирдсан Австралийн "FlyQuest" баг мөн өчигдөр "Team Liquid" багт хожигдож тэмцээнээ дуусгажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна