Олимпын тамирчин Украины фронтын тэргүүн эгнээнд амиа алджээ

ALs
5-р сарын 09 -нд

"Рио-2016" олимпийн наадамд Украиныг төлөөлөн оролцож байсан хүндийн өргөлтийн тамирчин Александр Пиелиешенко ОХУ-тай хийсэн мөргөлдөөний үеэр, фронтын тэргүүн эгнээнд байлдаж байгаад амиа алджээ.



2022 онд Орос түрэмгийлсэний дараахан 30 настай тэрбээр цэрэгт элссэн байна. Александр эх орноо хамгаалж яваад эрэлхгээр амиа алдсан гэж Украины Үндэсний олимпийн хорооноос мэдэгдэв. Тэрээр 2016, 2017 онд Европын аваргын алтан медаль хүртэж, Риогийн олимпоос медалийн төлөө өрсөлдөж байсан чадварлаг тамирчдын нэг байв. Хожим нь түүнийг 2018 онд хар тамхины шинжилгээнд бүдэрсэн тул тэмцээнд оролцохыг нь хязгаарласан юм.

Украины өөр нэгэн тамирчин Владислав Гераскевичийн хэлж буйгаар Украины 400 гаруй мэргэжлийн тамирчин дайнд амь үрэгдсэн гэжээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна