Насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын 18 бөх барилдана

ALs
2024 оны 5-р сарын 14 -нд

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болно. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 Л.Сосорбарам -57 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 О.Хүслэн, +78 А.Адъяасүрэн нар барилдана.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, +100 О.Цэцэнцэнгэл нар өрсөлдөх бөгөөд тус тэмцээнд дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчид оролцох боломжтой аж.

Тэмцээний хуваарь:

05.19-нд -48,-52,-60кг 05.20-нд -57,-66,-73кг 05.21-нд -63,-81кг 05.22-нд -70,-78,-90кг 05.23-нд +78,-100,+100кг

Эх сурвалж: Биеийн тамир, Спортын улсын хороо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна