Монгол Улс 2024 оны эхний дөрвөн сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4.9 тэрбум ам.доллар, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 617.5 (8.0%) сая ам.доллар, импорт 766.1 (28.8%) сая ам.доллароор тус тус өсөж, экспорт 148.6 (2.9%) сая ам.доллар, тэнцэл 914.6 (37.7%) сая ам.доллароор тус тус буурсан байна.
Экспорт 2024 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 148.6 сая ам.доллароор буурахад нүүрс 89.1 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 72.3 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 41.8 сая ам.доллар,адууны мах 34.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 85.3 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 39.0 сая ам.доллароор тус тус өссөн.
Импорт өмнөх оны мөн үеэс 766.1 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин 139.8 сая ам.доллар, дизелийн түлш 113.4 сая ам.доллар, ачааны автомашин 65.5 сая ам.доллар, автобензин 59.4 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.4 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ-ноос мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна