Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ

ALs
2024 оны 5-р сарын 20 -нд

Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-нд болж байгаа бөгөөд Монголын тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.

Ес дэх удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэн бол 58 кг-д ОУХМ Х.Темирбек хүрэл медаль хүртэв.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав алтан медалийн тавцанд гарлаа. Тус тэмцээнээс “Парис-2024” паралимпын эрхийн оноо олгох ба одоогоор манай улсаас Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар паралимпын наадамд оролцох батламжаа авсан юм.

Эх сурвалж: БТСУХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна